info@msue.edu.mn +11-311764

БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТ


Монгол Улсын Боловсролын Их Сургууль

2021-2022 оны хичээлийн жилд, МУБИС-ийн хамт олон бид сургалтад баримтлах бодлогоо “Суралцахад сурах”-д чиглүүлэн

танхимын болон цахим, тэдгээрийн хосолсон сургалтын үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно.

Түүнчлэн, энэ хичээлийн жилд ахисан түвшний сургалт-судалгааны чанарыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч, цаашид судалгаанд суурилан

хөгждөг их сургууль болох үндэс сууриа бэхжүүлж, боловсролын талаарх өөрсдийн өв соёлыг дэлхийн нийтийн чиг хандлагатай

тэнцвэртэйгээр хослуулан, гадаад дотоод хамтын ажиллагаа, сонирхлын бүлгүүдийн оролцоо хийгээд түншлэлд тулгуурлаж,

академик эрх чөлөө, тэгш байдал, эрдэм чанарыг дээдлэн ажиллана.

Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгч нь:

1. МУБИС-ийн Архангайн Багшийн сурryуль (АрБС)

2. Багшийн сургууль (БС)

3. Биеийн тамирын сургууль (БТС)

4. Боловсрол судлал сургууль (БоСС)

5. Дүрслэх урлаг, технологийн сургууль (ДУТС)

6. Математик байгалийн ухааны сургууль (МБУС)

7. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль (НХУС)

8. Сургуулийн өмнөх боловсролын сургууль (СӨБС)-ийн сургууль, багцаас сонгож бүртгүүлнэ.

Танилцуулга

Элсэгч та тэтгэлэгтэй суралцаарай

Монгол Улсын боловсролын их сургууль элсэгчдэд зориулж тэтгэлэг олгож байна.

Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжил

Элсэгч тухайн жилийн элсэлтийн босго оноог хангасан байна.

Оюутанд үзүүлэх үйлчилгээ

15 орны их, дээд сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Элсэх үйл явцын зураглал

2022.08.08-22 ны өдрүүдэд бүрэлдэхүүний сургууль дээр бүртгэнэ.

Бүртгүүлэх зөвлөмж

1. Нэвтрэх:
Боловсролын үнэлгээний төвийн бүртгэл-рүү ханддаг ЭЕШ дугаар, нууц үгээр нэвтэрнэ.

2. Бүлэг сонгох:
Та өөрийн сонирхож байгаа сургууль, мэргэжил хөтөлбөрийн бүлгийг сонгоно уу! Та хэдэн ч бүлэг /сургууль, мэргэжил/ сонгож болно.

Жич:
Та тухайн бүлгийг сонгохдоо бүлэгт шаардлагатай 2 хичээлийг заавал өгсөн байх шаардлагатай болохыг анхаарна уу!

3. Бүртгэлийн төлбөр төлөх:
Шинэ элсэгчийн бүртгэлийн хураамж 30.000 төгрөг

4. Бүртгэлийн хуудас хэвлэх:
Та бүртгэлийн хуудсыг хэвлэж авснаар таны бүртгэл бүтэн баталгаажна. Жич: Бүртгэлийн хуудсан дээр гарсан бүлгүүдэд та бүртгүүлсэн болно. Та өөр бүлэгт бүртгүүлэх сонирхолтой байвал дахин орж бүлэг нэмэх боломжтой

5. Бүртгэлийн хуудас баталгаажих:
Бүртгүүлсэн элсэгчдийн хувьд 7-р сарын 6-ны 9:00 цагаас эхлэн эрхийн бичгийг цахимаар олгож эхэлнэ. Бүртгүүлэгч эрхийн бичиг авахын өмнө ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц кодоороо системд нэвтэрч мэргэжил сонголтоо хийнэ. (Жишээлбэл, Тухайн бүртгүүлэгч 3 хөтөлбөрт бүртгүүлээд 2 хичээлээр 480 ба түүнээс дээш оноо авсан бол систем дээр мөн 3 мэргэжилд тэнцсэн төлөв харагдана. Бүртгүүлэгч тухайн төлөвүүдээс өөрийн сонгож буй мэргэжлээ сонгоно. Ингэснээр тухайн сонгосон мэргэжлээр эрхийн бичиг авах нөхцөл бүрдэх болно) Сонголт хийсэн бол эрхийн бичгийг системээр илгээнэ. Ингэснээр элсэлт баталгаажих болно.

6. Онооны жагсаалт:
Босго онооны болзол хангасан бүртгүүлэгчдийн онооны жагсаалт 2022 оны 07 -р сарын 4-ны өдөр гарна.

7. Хуваарь сонголт:
2022-оны 07-р сарын 4-ны 9:00 цагт хуваарь сонголт эхэлнэ. Мэргэжил, Хөтөлбөр баталгаажуулах: Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид 2022 оны 07 сарын 4-өөс 07 сарын 8-ны хооронд хөтөлбөр баталгаажуулалтыг www.burtgel.msue.edu.mn вэб хуудсаар хийнэ.

8. Бүрэлдэхүүний сургуулиудын Хөтөлбөрийн албанд ирж бүртгүүлэх:
2022 оны 08 дугаар сарын 12-оос 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрүүдэд бичиг баримтын бүрдүүлэлт хийж сургалтын төлбөрөө бүрэн төлснөөр бүртгэл дуусна

Элсэх хүсэлт хэрхэн гаргах вэ?

Элсэлтийн бүртгэл орон даяар 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 7 дугаар сарын 05-ний өдрийн 12.00 цаг хүртэл https://burtgel.msue.edu.mn хаягаар явагдана. Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан (Бүртгүүлэх зөвлөмжтэй танилцах) нэвтэрнэ. Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургууль, багц, хөтөлбөрт бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 30000 төгрөг, Бүртгэлийн хураамжийг онлайнаар төлж бүртгэлээ баталгаажуулна. Элсэгч гарах буюу бичиг баримтаа бууцаасан тохиолдолд 100.000 төгрөгний хураамж төлнө.

Элсэгчийг хэрхэн шалгаруулах вэ?

Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа элсэлтийн системд бүртгүүлэгчийн хүсэлт гаргасан бүрэлдэхүүн/салбар сургууль тус бүрээр холбогдох ЭЕШ-ын дүнгийн тооцооллыг хийж, онооны жагсаалтыг гаргана. Элсэх хүсэлт гаргагч хяналтын тоонд багтсан эсэхээ элсэлтийн системд нэвтэрч шалгана. МУБИС-ийн босго оноог хангаж, элсэлтийн бүртгэлийн системд элсэх хүсэлт гаргасан, бүртгүүлэгчдийг жагсаана.

Элсэх эрх хэрхэн олгох вэ?

Элсэх эрх олгох үйл ажиллагаа орон даяар http://burtgel.msue.edu.mn хаягаар явах ба хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй.

Элсэгчийг хэрхэн бүртгэх вэ?

Элсэгч нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://burtgel.msue.edu.mn хаягийн бакалаврын өдрийн элсэлтийн системээр нэвтэрч маягт бөглөн, “МУБИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим, биеэр ирж бүртгүүлэн оюутан болох хүсэлт илгээн оюутны код, нууц үг авна. Дээрх хугацаанд оюутан болж бүртгүүлээгүй тохиолдолд МУБИС-д элсэхээс татгалзсан гэж үзнэ.

Элсэгч нь дараах материалыг бүрдүүлж, өөрийн биеэр болон онлайнаар бүртгүүлнэ. Үүнд:

• Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг /эх хувь/

• Ерөнхий шалгалтын онооны батламж

• Суралцах эрхийн бичиг

• Хувийн хэрэг

• Иргэний үнэмлэх

• 3х4 хэмжээтэй цээж зураг хоёр хувь

• МУБИС-д элсэн суралцах эрхийн бичиг авсан элсэгч нь эрүүл мэндийн үзлэгт орж, оюутны эрүүл мэндийн хуудас нээлгэнэ.

- МУБИС-д суралцах эрхийн бичиг авч, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчийг 2022 оны 08 дугаар сард ЭЕШ-ын хугацаанаас шалтгаалан шийдвэрлэх.

- Архангай аймаг дахь Багшийн сургуульд элсэн суралцах эрхийн бичиг авч, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчийг 2022 оны 08 дугаар сард ЭЕШ-ын хугацаанаас шалтгаалан шийдвэрлэх.

- Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.