info@msue.edu.mn +11-311764

Нэвтрэх хэсэг

Бүртгэлийн товч танилцуулга


Бүртгэл

Нэвтрэх

Боловсролын үнэлгээний төвийн бүртгэл-рүү ханддаг ЭЕШ дугаар, нууц үгээр нэвтэрнэ.

Бүлэг сонгох

Та өөрийн сонирхож байгаа сургууль, мэргэжил хөтөлбөрийн бүлгийг сонгоно уу! Та хэдэн ч бүлэг /сургууль, мэргэжил/ сонгож болно.
Жич: Та тухайн бүлгийг сонгохдоо бүлэгт шаардлагатай 2 хичээлийг заавал өгсөн байх шаардлагатай болохыг анхаарна уу!

Бүртгэлийн төлбөр төлөх

Шинэ элсэгч, бүртгүүлэгч бүртгэлийн хураамжгүй.

Бүртгэлийн хуудас хэвлэх

Та бүртгэлийн хуудсыг хэвлэж авснаар таны бүртгэл бүтэн баталгаажна.

Жич: Бүртгэлийн хуудсан дээр гарсан бүлгүүдэд та бүртгүүлсэн болно. Та өөр бүлэгт бүртгүүлэх сонирхолтой байвал дахин орж бүлэг нэмэх боломжтой. 

Бүртгэлийн хуудас баталгаажих

2021-07-05-ны 09:00 цагаас хойш манай систем рүү ЭЕШ-ын дугаар нууц үгээрээ нэвтэрч орж харж болно. МУБИС элсэлтийн систем нь таны онооны болон бусад мэдээллийг 2021-07-06 өдөр БҮТ-ээс авах бөгөөд тухайн бүлэгт та тэнцсэн эсэхийг 2021-07-08 09:00 цагаас хойш манай систем рүү ЭЕШ-ын дугаар нууц үгээрээ нэвтэрч орж харж болно.

Бүртгэлийн хугацаа

Элсэлтийн бүртгэл нь 2021 оны 06 дугаар сарын 02-оос 07 дугаар сарын 09-ны өдрүүдэд онлайнаар 24 цагийн турш явагдана. 

Онооны жагсаалт

Хугацаа

Босго онооны болзол хангасан бүртгүүлэгчдийн онооны жагсаалт 2021 оны 07 -р сарын 07-ны өдөр гарна.

Хуваарь сонголт

Хугацаа

2021-оны 07-р сарын 08-ны 9:00 цагт хуваарь сонголт эхэлнэ.
Жич: Босго онооны болзол хангасан элсэгчдийн МУБИС-д элсэн суралцах эрхийн бичгийг е майл хаягаар илгээнэ.

Мэргэжил, Хөтөлбөр баталгаажуулах

Хугацаа

Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид 2021 оны 07 сарын 04-өөс 07 сарын 09-ны хооронд хөтөлбөр баталгаажуулалтыг www.burtgel.msue.edu.mn вэб хуудсаар хийнэ.

Нэгдсэн сургалтын албанд ирж бүртгүүлэх

Хугацаа

2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд бичиг баримтын бүрдүүлэлт хийж сургалтын төлбөрөө бүрэн төлснөөр бүртгэл дуусна.

МУБИС-ийн Элсэлтийн журмаас

  • Улаанбаатар хотын элсэгчдийг 2021 оны 06 дугаар сарын 02-аас 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрүүдэд МУБИС-ийн элсэлтийн http://burtgel.msue.edu.mn/вебээр онлайнаар бүртгэл хийгдэнэ.
  • Улаабаатар болон орон нутгийн элсэгчдийг МУБИС-ийн Элсэлтийн журмын дагуу бүртгэнэ.
  • Элсэх хүсэлт гаргах, бүртгэл хийх үйл ажиллагаа төлбөргүй.