info@msue.edu.mn +11-311547, 7777-5115 (1041,1034,1036)

Нэвтрэх хэсэг

Баталгаажуулалт үзэх заавар

Элсэгчдэд өгөх зөвлөмж


Бүртгэл

Нэвтрэх

Боловсролын үнэлгээний төвийн бүртгэл-рүү ханддаг ЭЕШ дугаар, нууц үгээр нэвтэрнэ.

Бүлэг сонгох

Та өөрийн сонирхож байгаа сургууль, мэргэжил хөтөлбөрийн бүлгийг сонгоно уу! Та хэдэн ч бүлэг /сургууль, мэргэжил/ сонгож болно.
Жич: Та тухайн бүлгийг сонгохдоо бүлэгт шаардлагатай 2 хичээлийг заавал өгсөн байх шаардлагатай болохыг анхаарна уу!

Бүртгэлийн төлбөр төлөх

Шинэ элсэгч, бүртгүүлэгч бүртгэлийн хураамжгүй.

Бүртгэлийн хуудас хэвлэх

Та бүртгэлийн хуудсыг хэвлэж авснаар таны бүртгэл бүтэн баталгаажна.

Жич: Бүртгэлийн хуудсан дээр гарсан бүлгүүдэд та бүртгүүлсэн болно. Та өөр бүлэгт бүртгүүлэх сонирхолтой байвал дахин орж бүлэг нэмэх боломжтой. 

Бүртгэлийн хуудас баталгаажих

Бүртгүүлсэн элсэгчдийн хувьд 7-р сарын 6-ны 9:00 цагаас эхлэн эрхийн бичгийг цахимаар олгож эхэлнэ. Бүртгүүлэгч эрхийн бичиг авахын өмнө ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц кодоороо системд нэвтэрч мэргэжил сонголтоо хийнэ. (Жишээлбэл, Тухайн бүртгүүлэгч 3 хөтөлбөрт бүртгүүлээд 2 хичээлээр 480 ба түүнээс дээш оноо авсан бол систем дээр мөн 3 мэргэжилд тэнцсэн төлөв харагдана. Бүртгүүлэгч тухайн төлөвүүдээс өөрийн сонгож буй мэргэжлээ сонгоно. Ингэснээр тухайн сонгосон мэргэжлээр эрхийн бичиг авах нөхцөл бүрдэх болно) Сонголт хийсэн бол эрхийн бичгийг системээр илгээнэ. Ингэснээр элсэлт баталгаажих болно.

Бүртгэлийн хугацаа

Элсэлтийн бүртгэл нь үргэлжилж байна. 

Онооны жагсаалт

Хугацаа

Босго онооны болзол хангасан бүртгүүлэгчдийн онооны жагсаалт 2024 оны 07 -р сарын 4-ны өдөр гарна.

Хуваарь сонголт

Хугацаа

2024-оны 07-р сарын 4-ны 9:00 цагт хуваарь сонголт эхэлнэ.
Жич: 

Мэргэжил, Хөтөлбөр баталгаажуулах

Хугацаа

Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид 2024 оны 07 сарын 4-өөс 08 сарын 31-ны хооронд хөтөлбөр баталгаажуулалтыг www.elselt.msue.edu.mn вэб хуудсаар хийнэ.

Нэгдсэн сургалтын албанд ирж бүртгүүлэх

Хугацаа

2024 оны 08 дугаар сарын 15-аас 2024 оны 09 дугаар сарын 13-ны өдрүүдэд бичиг баримтын бүрдүүлэлт хийж сургалтын төлбөрөө бүрэн төлснөөр бүртгэл дуусна.

МУБИС-ийн Элсэлтийн журмаас

  • Улаанбаатар хот болон орон нутгийн элсэгчдийг 2024 оны 06 дугаар сарын 02-аас 2024 оны 08 дугаар сарын 31-ны өдрүүдэд МУБИС-ийн элсэлтийн  http://elselt.msue.edu.mn/вебээр онлайнаар бүртгэл хийгдэнэ.
  • Улаабаатар болон орон нутгийн элсэгчдийг МУБИС-ийн Элсэлтийн журмын дагуу бүртгэнэ.
  • Элсэх хүсэлт гаргах, бүртгэл хийх үйл ажиллагаа төлбөргүй.